Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан энэ сарын 27-ны өдөр “Олон Улсын ахмадын өдөр”-ийг угтаж, ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус ангиас цэргийн тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд энэ өдөр ажил албаа дурсан ярилцаж, залуу офицер, ахлагч нарт туршлага сургамжаасаа хуваалцлаа.
Ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаяр “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсэн эрхэм ахмадууд та бүхэндээ усчин дайчдынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, баярын мэнд хүргэе” хэмээгээд зарим ахмад “Зэвсэгт хүчний 100 жил”, “Ардын хувьсгалын 100 жил”-ийн ойн медалиар шагнагдсаныг гардуулан өглөө. Баярын хурлын дараа “Ахмадаа дээдлэе” үдшийн цэнгүүнийг зохион байгуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг өргөн барьсан юм.
АДМИН








Нийгэм








