Dark Light
Нийгэм | 2022-09-30

Украины эзлэгдсэн газар нутгийг ОХУ-д нэгтгэх гэрээнд гарын үсэг зурна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Есдүгээр сарын 30-нд Кремльд Украины эзлэгдсэн газар нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай “гэрээ”-нд гарын үсэг зурна. 

Уг арга хэмжээнд төрийн Думын депутатуудыг оролцоно.  Донецк, Луганскийн бүгд найрамдах улс болон Запорожье, Херсон мужуудын эзлэгдсэн хэсгүүдийг ОХУ-д нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол есдүгээр сарын 30-нд Кремльд болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

 "15:00 цагт Георгиевскийн танхимд ОХУ-ын бүрэлдэхүүнд шинэ нутаг дэвсгэр оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Путин өргөн хүрээтэй үг хэлнэ" гэж албаны хүн хэлжээ. 

Есдүгээр сарын 30-нд Кремлийн ойролцоох гудамжнуудыг хааж, Улаан талбайд "Донецк, Луганск, Херсон, Запорожье - Орос" гэсэн бичээс бүхий жагсаалын тайзыг хэдийн босгосон тухай өмнө нь мэдээлж байсан. 

Эх сурвалж: Настоящее время 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19