Увс аймаг дахь хилийн цэргийн ... ангийн байлдагч модноос дүүжлэгдэж, амиа алдсан байдалтай олджээ. Уг хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа.
Тэрбээр: “Мал хариулах мэдлэгтэй, бие даах чадвартай байлдагч нарыг өдөр тутмын цэргийн ажиллагаанд оролцуулахгүйгээр мал хариулах ажилд явуулдаг. Хилийн цэргийн ... ангийн байлдагч “С” нь Есдүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд мал хариулж яваад, 20 цагийг орчимд малын суурийн ахлагчтайгаа холбогдсон. Есдүгээр сарын 29-ны өдрийн 13 цагийн орчимд 8 километрийн зайнаас модонд дүүжлэгдэж, амиа алдсан байдалтайгаа олдсон. Ямар шалтгааны улмаас амиа алдсан болон гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллагынхан тодруулахаар ажиллаж байгаа” гэв.
АДМИН








Нийгэм







