Dark Light
Нийгэм | 2022-09-30

Кабул дахь боловсролын төвд амиа золиослогч халдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Афганистан улсын нийслэл Кабул хот дахь боловсролын төвд амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас багадаа 20 хүн амиа алдаж, 30 орчим иргэн гэмтэж шархадсан байна. Дэлбэрэлт хотын баруун хэсгийн Дашт-э-Барчи дүүрэг дэх Кааж боловсролын төвд баасан гарагийн өглөө 07:30 цагт болжээ.

Халдлага гарах үед сурагчид их сургуульд элсэн орох шалгалтдаа бэлдэж байжээ. Тэдгээр сурагчдын ихэнх нь үндэсний цөөнх хазара хүүхдүүд байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор уг халдлагыг хаанаас зохион байгуулсан нь тодорхойгүй байна. 

Хазара цөөнхүүдийг Талибан болон Исламын улс зэвсэгт бүлгүүдийн аль аль нь өнгөрсөн он жилүүдэд хавчиж эсэргүүцсээр иржээ. Талибаны дотоод хэргийн яамнаас аюулгүйн хүчнийг халдлага болсон газарт илгээсэн тухай мэдэгдэж, халдлагыг хурцаар шүүмжилсэн байна. 

Талибаны зэвсэгт бүлэг Афганистаны улс төрийн эрхийг наймдугаар сард булааснаас хойш үймээн самууныг намжаахыг оролдож байгаа ч Исламын улс бүлэг халдлага дайралтаа үргэлжлүүлсээр байгаа юм. 

Эх сурвалж: ВВС, CNN 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10