Dark Light
Нийгэм | 2022-10-02

Багануур дүүргийн баг дараагийн шатанд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 бөхийн хооронд зохион байгуулагдаж буй цуврал барилдааны хоёр дахь өдрийн эхний барилдаан Багануур дүүрэг Дорноговь аймгийн багуудын хооронд өрнөлөө. Тус барилдаанд Багануур дүүргийн баг 14:11 даваагаар ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаав. 

Багануур дүүргийн багт улсын начин Л.Батзориг /4 даваа/, аймгийн арслан Д.Буянт /2 даваа/, Б.Чинбат /2 даваа/, аймгийн заан С.Оргилбаатар /2 даваа/, Х.Өсөхбаяр , Э.Түмэндэмбэрэл /4 даваа/ нар барилдсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Б.Суманчулуун, аймгийн арслан М.Бямбадорж /4 даваа/, Б.Батзориг /2 даваа/, Т.Буянжаргал /1 даваа/, аймгийн заан Б.Бадрал /4 даваа/ нарын бүрэлдэхүүнтэй барилдсан юм. 

Орой 18.00 цагаас Говь-Алтай, Увс аймгийн багууд хоорондоо өрсөлдөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10