Dark Light
Нийгэм | 2022-10-03

Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад ТҮР оршин суух үнэмлэх олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай. Дээрх хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10