Төв аймгийн хэмжээнд нийт 27 сумын 468 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын 5665 дурсгал бүртгэлтэй байдаг. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажлын хэсэг 2022.09.19-10.02-ны өдрүүдэд зүүн бүсийн Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан, Баян зэрэг 6 сумын 186 дурсгалыг тооллоо.
Эрдэнэ сумын нутагт орших "Сарьдгийн хийдийн туурь", "Гүнжийн сүм", Мөнгөнморьт сумын нутагт орших "Тэнүүний хүрээний туурь" зэрэг дурсгалт газрууд нь байгалийн бартаа саад ихтэй газарт байрладаг ажээ.
АДМИН








Нийгэм






