Дархан-Уул аймгийн Найрамдал талбайд жагсаж байгаа иргэд тойргоос сонгогдсон УИХ-ын 3 гишүүнийг нүүрсний хулгайтай ямар нэг байдлаар нэр холбогдоогүй гэдгээ сонгогчиддоо батлахыг шаардсан. Өнөөдөр /2022.12.13/ УИХ-ын гишүүн Г.Дамдинням ирж жагсагчидтай уулзан албан ёсоор өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр нүүрсний хулгайн асуудалтай ямар ч холбоогүйгээ нүүр бардам хэлж байна гэлээ. Мөн зарим сайтууд ямар ч баримт нотолгоогүй худал гүтгэлэг тарааж байгаа. Үнэхээр баримт нотлогоо байдаг бол гаргаад ирэх хэрэгтэй. Тэгвэл шалгуулахад бэлэн байна гэв. Жагсагчид өөрийн биеэр ирж уулзсан их хурлын гишүүнд болон иргэдээ дэмжиж байгаа аймаг орон нутгийн удирдлагууддаа талархснаа илэрхийлж байлаа. Ард иргэд нүүрсний хулгайчдын нэрсийг ил тод зарлан, хариуцлага тооцон эх орноосоо тонон дээрэмдсэн мөнгийг эргүүлж төлүүлэхийг хатуу шаардсаар байгаа юм.
Нийгэм | 2022-12-13
Сэтгэгдэл бичих
АДМИН






Нийгэм






