Сар руу анх удаа Япон газардагч аппарат хөөргөсөн байна. Тус аппаратын хамт Арабын Нэгдсэн Эмират улсад үйлдвэрлэсэн саран дээр явагч машин хөөрсөн бөгөөд АНУ-ын Флорида муж дахь Канаверал хошуу дахь сансрын буудлаас пуужинг хөөргөжээ. “Ispace” компанийн бүтээсэн “Hakuto-R” хөлгийг SpaceX корпорацын үйлдвэрлэсэн Falcon-9 пуужингаар сансарт хөөргөсөн байна.
Сар руу илгээсэн 1 тонн орчим жинтэй пуужингийн ачаанд Арабын Нэгдсэн Эмират улсад бүтээсэн "Рашид" хэмээх жижиг саран дээр явагч машин багтсан. Түүний жин нь ердөө 10 кг боловч хоёр камер, микроскоп, дулааны камертай. Японы сарны жижиг ровер нь үүнээс ч жижиг хэмжээтэй. Сарны робот-трансформер гэгдэх энэ төхөөрөмж ердөө 250 грамм жинтэй ч сарны гадаргууг тойрон хөдөлж, дэлхий рүү зураг дамжуулах чадвартай.
"Хакуто-Р" сар руу явах зам 5 сар орчим үргэлжилнэ. Хамгийн бага түлш зарцуулж, төсөв хэмнэхийн тулд урт нислэгийн замыг сонгосон байна. Саяхан хөөргөсөн Америкийн Орион сансрын хөлөгтэй харьцуулбал Орион нь хөөрснөөс хойш 5 хоногийн дараа сарны тойрог замд хүрч байсан юм.
Японы модуль ирэх дөрөвдүгээр сард саран дээр буух төлөвтэй байна. Газардсанаас хойш 10 хоногийн дотор сарны гадаргын гэрэл зургийг дэлхий рүү дамжуулж, бусад судалгааг хийж эхэлнэ.
Даалгавар амжилттай биелэгдвэл Хакуто-R нь саран дээр зөөлөн газардлага хийх анхны сарны модуль болох бөгөөд үүний зэрэгцээ бүрэн хувийн хөрөнгөөр бие болсон төхөөрөмж юм. 2019 онд Израилын хувийн сансрын аппарат болох Берешит сар руу илгээгдсэн. Тэрээр сарны гадаргад хүрсэн ч газардах үедээ осолдсон юм.
Эх сурвалж: Радио свобода
АДМИН








Нийгэм







