Dark Light
Нийгэм | 2022-12-19

Т.Доржханд: Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явсан гэдэгт эргэлзэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явсан гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа. Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайч нар чинь гараад дууслаа. Үлдэхгүй юм байна. Залуучуудаа бүгдийг нь гадагшаа явуулчихдаг. Тэгсэн хэр нь өөрсдөө ингээд гараад явчих юм бол 15-16  хоног гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт яах вэ. Энэ хүнийг шууд яллаагүй. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй  улс төрчид байна. Өнөөдөр ийм мэдээлэл хийгээд зогсож байгаадаа харамсаж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10