Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан Монгол улсын иргэн Ш. Алтантуяагийн аав С.Шаарийбуу өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Талийгаачийн аав С.Шаарийбуу: "Миний охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн. Хамгийн асуудлын гол нь энэ хэргийг захиалагч нь хэн бэ? гэдгийг тогтоох ёстой. Энэ бараг боломжгүй юм билээ. Энэний төлөө олон жил явсан тогтоодоггүй. Анх удаа гурван хоногийн өмнө захилагч нь Р.Багинда гэдгийн тогтоолоо. Одоо Р.Багиндаг шийтгэхгүй байх л даа. Цаана нь эрх мэдэлтнүүд нь байгаа. Гэхдээ тэр захиалагч нь мөн. Энэ үнэнийг тогтоох гэж 17 жил явлаа. Үнэнийг тогтоож чадахгүй байх гэж бодсон. Хууль чаддаг юм байна. Би ганцхан зүйлд хариу нэхсэн "Уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явлаа. Асуудал ингээд дуусчихгүй. Давж заалдах эрх нь тэдэнд байгаа. Шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч нь байна. Хэрэг яагаад илрэх болсон бэ гэдэг дараагийн асуудал. Охин минь баригдахын өмнө өдөр мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Р.Багинда үүнийг шийднэ. Түүнээс л асуудлыг тавиарай гэж компьютер дээр шивж үлдээсэн байдаг. Энэ улсаас гарах гарц байдаггүй. Энэ замаар маш олон Монголчууд Малайз улсад хэлмэгдсэн. Баривчлагдсан монголчууд хүйтэн цементэн шалан дээр өвдгөө цоортол сууж, Малайзын төрийн дууллыг уншдаг юм билээ. Ийм олон хүн байгаа. Надтай уулзсан хүмүүс ч бий. Шүүхийн шийдвэрт хүрч, нөхөн олговор олгосон тухай хэдэн тоонд битгий анхаарлаа хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг эцэг хүн, төрөл садан, хэнд ч дахиад нөхөх боломжгүй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн өдөр ийм шийдвэрт хүрнэ гэдэгт өдий хүртэл итгэж байсан" гэв.
АДМИН








Нийгэм







