Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхжаргал, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Жамбалдорж, Хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг бусад алба хаагчид болон байгаль орчны байцаагч нар Богдхан ууланд газар ашиглагч иргэн аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглалтай үйл ажиллагаанд хяналт тавин хугацаатай үүрэг өгч ажиллалаа.
- Богдхан уулын Энхтайвны аманд хязгаарлалтын бүсэд "...." ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж явган хүний зам хааж, барилгын үйл ажиллагаа явуулсан зөрчлийг яаралтай арилгах, хэвийн болгож хашааг татах хугацаатай үүргийг газар ашиглагч байгууллагад өглөө;
- Богдхан уулын Арцатын ам, 23-р хорооны "Версаль гарден" хотхоны явган хүний зам талбай орчмын хог хаягдал, асгасан шороо, байгаль орчныг бохирдуулж, иргэдийг эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг зөрчиж байгааг анхааруулж, хашааг стандартад нийцүүлэх, оршин суугчид иргэдийн аюулгүй зорчих явган зам гаргах, барилгын талбайн орчин тойрны хог бохирдлыг цэвэрлэх хугацаатай үүрэг өглөө;
- Арцатын аманд ашиглалтын газар дээрээ их хэмжээний шороо овоолж барилгын суурийн үйл ажиллагаа явуулж буй “Мөрөөдлийн сургууль” ХХК, "Би би ай Ти” ХХК, "Би Ай Си Би" ХХК тус тус аж ахуй нэгжүүдэд газар ашиглах гэрээнд заасан үүргээ биелүүлэх, орчны аюулгүй цэвэр орчныг бүрдүүлэх талаар хугацаатай албан даалгавар өглөө;
- Жаргалантын амны газар ашиглагч “Жаргалант төгөл хотхоны” газар ашиглагч аж ахуй нэгж, оршин суугчдад үерийн даланг шороогоор дүүргэснийг буцаан татуулах, барилгын талбайн хог хаягдлаа цэвэрлэх хугацаатай үүрэг өглөө;
- Ташгайн аманд газар ашиглагч, төсөл хэрэгжүүлж буй "Гэрэлтжин" ХХК-д стандартад нийцсэн хашаа хайс татах, орчны зам талбайгаа цэвэрлэх, ухаж гадна овоолсон шороогоо барилгын талбайдаа оруулж цэгцлэх тус тус үүрэг даалгаврыг өгч ажиллаа.
Хамгаалалтын захиргаанаас Богдхан уулан газар ашиглах явцад төслөө өөрчлөн Байгалийн орчны төлөв байдлыг алдагдуулах нөхцөл үүсэж болзошгүй газар ашиглалт, барилга байгууламжийн үйл ажиллагааг зогсоох, хяналт тавин үзлэг шалгалт хийхийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нар ажиллаж байна.
Мөн цаашид хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хангаагүй үйл ажиллагаа явуулж газар ашиглагч нарт хатуу арга хэмжээ авахыг Богдхан уулын дархан цаазат газраас анхаарууллаа.
АДМИН








Нийгэм







