Dark Light
Нийгэм | 2023-04-19

Сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн .....  сумын харьяат иргэн А нь 4 сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 17-ны өдрийн 11:28 цагт аймгийн Онцгой байдлын газрын ....  сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид болон ар гэрийнхэн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. 4 сарын 18-ны өдрийн 12:00 цагаас эхлэн Мэргэн багийн Хүдрийн-Улаан, Цагаан хоолой, Давсан хуурай, Халтмайн хар, Зах-Ус гэдэг газарт явганаар 50 км-т, автомашинаар 150 км-т эрэн хайх ажиллгааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоосон байна. 

Мөн Өмнөговь аймгийн ....  сумын ....  дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө нь 4 сарын 18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын ....  сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, ...... сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 4 сарын 19-ний өдрийн 03:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоосон байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19