Dark Light
Нийгэм | 2023-04-19

Ц.Нямдорж: Үндсэн хуулийн ЦЭЦ үргэлж будилаан хутгадаг газар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр: 

Миний хувьд иргэний зүгээс байдлыг ажиглаж байна. Үндсэн хуулийн цэц бол үргэлж будилаан хутгадаг газар. Улс төрийн захиралга биелүүлдэг. Үндсэн хуульд халддаг. Энэ бол "ЦЭЦ"-ийн гэм биш зан боллоо. Дарангуйлал гэдэг зүйлээс үеийн үед сэрэмжлэх ёстой. Үүний төлөө л би дугардаг байсан. 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг бүтэн зургаан жил тамласан. Одоо яаж завхруулж байсныг хар. Шүүх буруу шийдвэр гаргасан гэдгийг харж болно. Юу ч эхлээгүй, юу ч болоогүй байхад зарладаг асуудал бол буруу. Би сайдаар ажиллаж байхдаа нэг ч хэрэг ярьдаггүй байсан.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа л ярьсан. Өнөөдөр зарлаад маргааш шалгавал үр дүн гарахгүй шүү дээ. 

Консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудалд намайг захиалга өгсөн гэсэн хардлага байгаа юм билээ. Энэ бол хуулийн дагуу шийдэгддэг асуудал. Намайг гүтгэсэн доромжилсон асуудлууд зөндөө гардаг. Би нэг ч удаа гомдол гаргаж үзээгүй. Хүүдээ ч мөн хэлсэн битгий гомдол гаргаарай гэж хэлсэн гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19