Dark Light
Нийгэм | 2023-04-19

Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймрийг цаг алдалгүй унтрааж ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан шар өвсний гал түймрийн 2 дуудлагаар ногоон бүсийн  хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвсний гал түймрийн нийт 7 дуудлага бүртгэгдсэн байна. 

Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг хангаж байна.

Эргүүл хяналтын бүрэлдэхүүн өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 30 чиглэлд үүрэг гүйцэтгэж 11 тээврийн хэрэгсэл,  207 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажилласан.

Иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:

- Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

- Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх

- Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

- Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19