Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн онцлогийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох зорилгоор нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Энэ хүрээнд 7 сургууль, 3 цэцэрлэгийн 500 гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.
Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн 78, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Мэргэжлийн боловсролын сургуулийн 6 хүүхэд буюу нийт 84 хүүхэд үзлэгт хамрагдсан байна.
Үзлэгээр хүүхдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, хөгжлийн онцлог болон эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж, үйлчилгээнд холбох юм.
Үзлэгийг хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлын хүрээнд зохион байгуулж байна.
|
Эх сурвалж
| Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
|
АДМИН






Эрүүл мэнд




