Dark Light
Нийгэм | 2023-04-19

БНХАУ руу суудлын автомашинтайгаа зорчдог болох боломжийг бүрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол улсын иргэд БНХАУ руу суудлын автомашинтайгаа зорчдог болох боломжийг бүрдүүлнэ хэмээн мэдээллээ. 

Тэрээр: Хил боомт нээлттэй болсноос хойш манай иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байна.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан. 

Журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж байгаа болно.

Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ.

Мөн БООМТЫН СЭРГЭЛТ-ийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэнэ" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10