Dark Light
Нийгэм | 2023-04-21

Багш нар, номын санчид Британи улсад туршлага судалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж буй Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүдийг Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын аймаг, сумын сургуулиудад зориулан англи хэлний номын хандивыг 2 дахь жилдээ явуулж байгаа “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэг болон түүний хамт олон энэхүү хоёр долоо хоногийн  сургалт, туршлага судлах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд ЭСЯ-ны зүгээс зохих дэмжлэг үзүүлж байна. 

Сургалтад оролцогчид Кембриж, Роял Холовей их сургууль, Рагет, Сант Мерри дунд сургууль, номын санд зочлон туршлага судлахын зэрэгцээ Вестминстерийн ордон, Шинжлэх ухааны музей, орчин үеийн урлагийн Тейт музей зэргийг үзэж сонирхов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10