Dark Light
Нийгэм | 2023-04-21

Жо Байден сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден ирэх жил болох сонгуульд дахин өрсөлдөхөө зарлахаар бэлтгэж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлээд байна. Байден ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан ойн өдөрт сурталчилгааны бичлэг цацахаар төлөвлөж байгаа ажээ.

Уг бичлэг нь түүнийг дахин сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө зарлах гэж буй явдал хэмээн хэвлэл мэдээллийнхэн ч таамаглаж байна. Гэхдээ Байден сонгуульд дахин өрсөлдөхөө зарлах гэж байна уу, Ардчилсан намынханд туслах хандив босгохоор төлөвлөж байна уу гэдэг дээр шинжээчид санал хуваагдаад буй. 

Зарим эх сурвалжууд Байден сонгуульд дахин өрсөлдөх нь хэдэн сарын өмнөөс тодорхой болсон ба албан ёсны мэдэгдэл уг таамаглалын зөв болохыг батална хэмээн бичсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Ирланд дахь айлчлалаа эхлүүлэхээс өмнөхөн сэтгүүлчид сонгуульд өрсөлдөх талаар нь асуухад “би аль хэдийн тооцоолол гаргасан байгаа. Холбоотой мэдээллийг удахгүй өгнө” гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10