Dark Light
Нийгэм | 2023-04-21

Дорнод аймгийн 3 суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баянтүмэн сум-ын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км/-т, Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10:38 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 2, 3 дугаар заставын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн “Хашаатын цав” нүүрсний уурхайн ажилтнууд унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:40 цагт цурамд оруулж, 4 сарын 21-ний өдрийн 00:00 цагт бүрэн унтраасан.Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 25000 га талбай өртөж шатсан байна. 

Дорнод аймгийн Дашбалбар сум-ын Харзат багийн Хөх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 380 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т, ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн гал түймэр 13:00 цагийн орчим хил давж орж ирсэн. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 4 сарын 21-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 04:20 цагт бүрэн унтраасан байна.

Дорнод аймгийн Чойбалсан сум-ын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 32 км/-т, Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 20-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 18:45 цагт бүрэн унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10