Dark Light
Нийгэм | 2023-04-21

Сураггүй алга болсон 2 иргэнийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн .... сумын харьяат иргэн Ө нь 4 сарын 18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 19-ний өдрийн 01:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын ....  сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн тасгийн алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хамт иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 4 сарын 20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 11:40 цагт гэрээс нь урд зүгт 24 км-т Гурвантэс сумын “Шинэ-Ус” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Өвөрхангай аймгийн ....  сумын харьяат иргэн Т нь 4 сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын .....  сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авсан. Алба хаагчид иргэн Т /38 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 4 сарын 20-ны өдрийн 11:40 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:45 цагт гэрээс нь зүүн урд зүгт 43 км-т Хужирт сумын “Ар булгын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ах Б-д хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10