Dark Light
Нийгэм | 2023-04-21

Протез буюу хиймэл эд эрхтнийг үнэ төлбөргүйгээр суулгаж өгөх санал тавив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад БНЭУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээн авч уулзлаа. 

Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцох урилгыг Эрүүл мэндийн сайдад гардуулав. Уг хуралд одоогийн байдлаар 90 гаруй улсаас 700 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 улсын Эрүүл мэндийн сайд нь оролцох юм.  

Мөн БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протез буюу хиймэл эд эрхтнийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр суулгаж өгөх саналыг тавьсан. Уг судалгааны байгууллагыг өмнө нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн удирддаг учраас Монголын өвчтөнүүдийг хамруулахаар ярилцсан бөгөөд тэрхүү амархан угсарч, суулгах протезыг АНУ-ын Массачусетс технологийн их сургууль, Станфордын их сургуулиуд Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагатай хамтарч хийсэн гэнэ. Хамгийн сүүлд Камбожийн Хаант улсад 600 протез суулгасан,  одоогийн байдлаар 41 улсын 2,1 сая хүн  хэрэглэж байгаа энэхүү протезын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа юм байна. Төслийн хүрээнд БНЭУ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч техникчийн баг ирж өөрсдийнхөө зардлаар протезыг суулгаж өгөх боломжтой аж. 

Манай улсын хувьд ХНХЯ-ны харьяа Сэргээн засах төв протезын захиалга авч хийдэг. Гэхдээ протез хийж буй материал нь уян хатан бус хүнд, хүний хөдөлгөөнийг хязгаарласан гэсэн асуудлууд гардаг болохоор Элчин сайдын санал болгож буй хөнгөн, хүний биед таатай,  орчин үеийн технологийг ашиглан хийсэн протезыг дэмжих боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10