Dark Light
Нийгэм | 2023-05-30

Импортын мах, махан бүтээгдэхүүнийг хяналт, шалгалтад хамрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй, баталгаат хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж ажиллалаа.

Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ХХААХЯ-ны Салбарын хяналтын газар, МЭЕГ, НМЭГ-ын улсын /ахлах/ байцаагч нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 05 сарын 26-28-ны өдрүүдэд хамтран хийж гүйцэтгэлээ.  

Хяналт, шалгалтад гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн агуулах, бүтээгдэхүүний гарал үүсэл, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хадгалалтын нөхцөл, түгээлт нийлүүлэлтийн ул мөрийн бүртгэл хөтлөлт зэрэг асуудлын хүрээнд импортлогч 35 аж ахуйн нэгжийг хамрагдан нийт 483.2 тн гахайн мах, махан бүтээгдэхүүнээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд гахайн африк мялзан өвчний үүсгэгч вирус илрээгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10