Dark Light
Нийгэм | 2023-05-30

80 дугаар цэцэрлэг хаврын тариалалтаа хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэг 1986 онд байгуулагдаж өдгөө 66 багш, ажилтантай, 16 бүлэгт 2-5 насны 600-аад хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байна.

Өнөөдөр тус цэцэрлэг дээр ажиллаж хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа. Дүүргийн 80-р цэцэрлэг аз жаргалын өрөө, хүслийн өрөө, мөрөөдлийн ертөнц, үлгэрийн ертөнц, монгол ёс заншлын өрөө нийт таван анги, танхимыг тохижуулж хүүхэд бүрийг насны ангиллаар хөгжүүлж байгаа юм. 

Мөн хаврын хүнсний ногооны тариалалтаа өнөөдөр хийлээ. Дүүргийн 80-р цэцэрлэг хүнсний ногоо тарьдаг хүлэмжтэй бөгөөд хавар бүр хүүхдүүдтэйгээ хамт ногоогоо тариалж, намар ургацаа хураан авдаг уламжлалтай. Ингэж хүүхдүүдэд жимс, ногоо тарих, арчлах, ургуулах талаар мэдлэг олгох нь аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгох, танин мэдэхүйн ач холбогдолтойг багш нар хэлж байлаа. 

Энэ жилээс “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Урд нь өдөрт 23 кг хүнсний хог хаягдал гарч ачуулдаг байсан бол энэ ногооны хаягдлаар бордоо хийж тариалалтдаа хэрэглэдэг болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10