Dark Light
Нийгэм | 2023-05-31

Гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдаж дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөний эхэнд Дүүргийн Удирдах ажилтнуудын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга танилцууллаа.

ЭМТ, ОБХ, ЦХ, болон бусад үйлчилгээний байгууллагуудын дуудлага мэдээллийг Налайх Шуурхай удирдлага Хяналт, мэдээллийн төвийн дарга Х.Анхбаяр танилцууллаа. 

Өнөөдрийн шуурхайн зөвлөгөөнд өгөгдсөн үүрэг даалгавруудаас дурдвал 

1.“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. 

Үүнд:

 1. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах; 

 2. Хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх; 

 3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сайтар хяналт тавих; 

 4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах; 

 5. Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх,

2. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж, барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах,

3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлж, хороодын Засаг дарга, албан хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах ажлыг сайтар зохион байгуулах,

4. Дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах,

5. Хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг нийслэл, дүүргийн хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор баталж, хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах,

6. “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгт байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах,

7. Дүүргийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Шүд” төслийн хэрэгжилтийг анхаарч, эрчимжүүлэн ажиллах,

8. Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилт үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах,

9. Дүүргийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах,

10. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад анхаарч, цаашид гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа хийж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөгдлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19