Дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуатлоны спортыг сурталчлах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны аварга шалгаруулах “Дуатлон”-ы тэмцээнийг 2023.05.30-нд зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 27 анги, байгууллагын 140 гаруй алба хаагч, гурван насны ангилалд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээн Налайх дүүргийн 5 дугаар хороо Тоньюкукын гэрэлт хөшөөний дурсгалт газрын байрлалд зохион байгуулагдлаа.
АДМИН







Нийгэм




