Dark Light
Нийгэм | 2023-05-31

Өвөрхангай аймгийн Зүүнхайрханы тэнгэрийг тайх ёслол боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хурмаст тэнгэр хур бороогоо харамгүй хайрласан зуны эхэн сарын шинийн 10-ны билигт сайн энэ өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт сумын нутагт байрших “Зүүн хайрхан уул”-ын тэнгэрийг тайх тахилгыг ёслол төгөлдөр үйлдлээ. 

Нутгийн ард иргэд, сумдын төр захиргааны байгууллагын хүсэлтийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 онд “Зүүн хайрхан”-ыг аймгийн тахилгат болгон зарлаж, 2015 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахих шийдвэрийг гаргасан байдаг.

Хүн, байгалийн хүйн холбоог эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт уламжлал, нүүдэлчин ардын өв соёлыг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг эдүгээ 3 дахь удаагаа үйлдэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10