Өмнөговь аймгийн ..... сумын Жаргалант багийн нутаг сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед 1 ой 6 сартай охин хөдөө гэрээсээ гараад алга болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 2023 оны 05 сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоосон.
Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг хянуулж байна.
АДМИН








Нийгэм






