Dark Light
Нийгэм | 2023-05-31

Сүүн крем, цөцгий, шоколад, жимс, жимсгэнэ агуулсан бялууг 24-48 цаг хадгална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бялууны гол найрлагад сүү, өндөг, элсэн чихэр их хэмжээгээр ордог, мөн жигнэж боловсруулсныхаа дараа чимэглэдэг тул бохирдох магадлал хамгийн өндөр байдаг. Бялууг үйлдвэрлэхдээ үйлдвэрт өвчтэй хүн ажиллуулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлаагүйгээс бүтээгдэхүүн бохирдох нөхцөл болдог.

Монгол улсад бялууны төрлийн бүтээгдэхүүнд тавигдах техникийн ерөнхий шаардлага нь MNS 0464:2010 стандарт байдаг. Энэ стандартаар бялуу үйлдвэрлэх, савлах, хадгалах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулдаг.

Бялууны чанарт чийгийн хэмжээ чухал үүрэгтэй бөгөөд 40%-иас ихгүй байхаар стандартчилсан байдаг. Чийг стандартад заасан хэмжээнээс их байвал нян үржих таатай орчин болдог. Улмаар өвчин үүсгэгч нян чийглэг орчинд үржсэнээс хоол хүнсээр дамжих халдварт өртөх эрсдэлтэй.

Тиймээс бялуу худалдан авахдаа

- Үйлдвэрлэгч нь тодорхой

- Хадгалах хугацаа дуусаагүй

- Зөв горимд хадгалсан бүтээгдэхүүнийг сонгох нь чухал юм.

Сүүн крем, цөцгий, шоколад, жимс, жимсгэнэ агуулсан бялууг 0-оос +6оС-ийн хөргөгчид 24-48 цаг хадгалах шаардлагатай гэж стандартад заасан байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10