Сэлэнгэ аймгийн ... сумын Ар нуга багийн ‘’Арвын нарс‘’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөнөөс 1 хүн автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 5 сарын 30-ны өдрийн 12:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход “Хово” загварын ачааны автомашин, “Ланд-76” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Г /35 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм






