Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, УанСкай ОУ-ын Төрийн бус байгууллагатай хамтран "бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн зургаан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд, хорооны нийгмийн ажилтнууд, Өнөр бүл хүүхдийн төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн төлөөлөл, мэргэжилтнүүд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэв.
Сургалтаар бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нотолгоонд суурилсан 15 цуврал хичээл бүхий сургалтын хөтөлбөрийн дагуу Сургагч багш нараа бэлтгэсэн юм. Цаашид сургагч багш нар эцэг эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг өөрийн хариуцсан ажлын хүрээнд болон харьяа газруудад УанСкай байгууллагатай хамтран зохион байгуулна.
АДМИН








Нийгэм






