Dark Light
Нийгэм | 2023-05-31

Хуулбарлан хийсэн 359 ширхэг шаазан аягыг хурааж, 5 сая төгрөгөөр торгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...”М” ХХК-ийн патентыг нь эзэмшдэг  “ӨВ”, “ИХ ЮАНЬ”, “СӨН” зэрэг аяга, айргийн шаазан ваар”, “Их Монгол” бүтээгдэхүүний загварыг дуурайлган хийсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж иргэдийг төөрөгдүүлэн хууль бус  үйл ажиллагаа явуулж байна....” гэх гомдлыг гаргасан.

 Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийг  холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шалгалтаар “С” ХХК нь “М” ХХК-ийн дээрх бүтээгдэхүүний загварыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан аяга /шаазан/-ыг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа буюу 359 ширхэг шаазан аягыг  хурааж,  5.000.000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлого 952.500 (есөн зуун тавин хоёр мянга таван зуу) төгрөгийг хураан  шийдвэрлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10