Dark Light
Нийгэм | 2023-06-15

"Соёлын сэргэлт 2023" аян Жаргалтхаан суманд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Соёлын сэргэлт 2023" аяны үйл ажиллагааг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амжилттай зохион байгууллаа. 

 Жаргалтхаан сум нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын хүй цөглөсөн өлгий нутаг. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний түүхийг гэрчлэн өгүүлдэг Дуулга уулын дурсгал, Цэнхэрийн голын хэрэм зэрэг түүх, соёлын дурсгал арвинтай газар юм.

 Нээлтэд: Дэлхийн өв - Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа-ны дарга Г.Чинболор, Хэнтий аймгийн Соёл, Урлагийн газар-ын дарга Т.Зулбаатар, Цэнхэрмандал сумын Засаг дарга Л.Цэнгэл, Орлогч дарга С.Ганбат, Соёлын төвийн дарга С.Оюунцэцэг нар оролцлоо. 

 Арга хэмжээний хүрээнд: 

Сумын нийт иргэдэд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Монгол хэл, бичиг, соёл” сэдвээр

Монгол Улсын Үндэсний номын сан менежер С.Чулуунпүрэв соён гэгээрлийн илтгэл танилцууллаа. 

Мөн сумын соёлын төвийн албан хаагчдад “Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Соёлын Өвийн Үндэсний Төв шинжээч Б.Эрдэнэсувд чадавхжуулах сургалт, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

 ҮЗЭСГЭЛЭН: 

“Бурхан Халдун Виртуал” аялал, гэрэл зургийн үзэсгэлэн

Цэнхэрмандал сумын иргэдийн урласан Монгол дээл, морин хуурын үзэсгэлэн зэрэг тус тус дэлгэгдлээ. 

 Хүндэтгэлийн тоглолтод 

МУСТА Г.Чинболор, Залуу уран бүтээлч Дуучин Г.Наранчимэг, Хан Хэнтий чуулга гоцлол дуучин МУСТА Э.Даваадорж, гоцлол бүжигчин Г.Золбаяр, сумын уран бүтээлч Ц.Цогбат битүү амьсгаагаар лимбэний үзүүлбэр үзүүлж, Охидын бүжгийн хамтлаг, Б.Уранцэцэг Монгол ардын дуугаар оролцож хамтарсан тоглолтоо зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10