УИХ-ын гишүүн Х.Баделхан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нартай уулзаж Баян-Өлгий аймагт зарим голын усны түвшин эрс нэмэгдэж аялал жуулчлалын чухал бүс болох Хотон, Хурган нуурыг холбосон Сыргалын гүүр зэрэг нийтдээ 6 гүүр эвдэрч малчид зусланд гарах боломжгүй болсон талаар танилцууллаа.
Тэрээр үерт өртөж болзошгүй аймгийн ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг байгалийн гамшгаас хамгаалахад онцгой анхаарч ажиллахыг хүслээ.
Шадар сайд болон Улсын онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж, орон нутгийн зүгээс гарсан хохирлын хэмжээг бүрэн тооцож ирүүлэх хэрэгтэй гэв.

АДМИН








Нийгэм






