Dark Light
Нийгэм | 2023-06-15

"Эерэг хандлага-Эрүүл нийгэм" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо хамтран  шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын эерэг харилцаа, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалт нь тамирчдын ёс зүй манлайлал, эерэг харилцаа хандлагат суралцах, спортын арбитрын ойлголт, ач холбогдол, үр дүн болон допингийн талаар мэдээлэл хийх чиглэлийн дагуу зохиогдлоо. 

Сургалтад Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, Монголын олон улсын үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа, АУЭШҮТ-ийн албаны дарга М.Булган нар оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10