2023 оны 07.30-08.24-ний өдрүүдэд Азербейджаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдах 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох тамирчныг тодруулах дотоод сонгон шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбоо эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулж байна.
06.14-15 өдрүүдэд эмэгтэй тамирчныг сонгон шалгаруулах тэмцээнийг "Дүүрэн" төвийн байранд амжилттай зохион байгууллаа.
"ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээний эрхийн төлөө дараах тамирчид тойргийн системээр өрсөлдсөн.
- ЭИМ А.Энхтуул
- ЭИМ Т.Мөнхзул
- ЭОУМ Б.Баярмаа
Дүн гарахад 2 хожилтой Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин, их мастер Т.Мөнхзул хожигдолгүй түрүүлж "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох Монгол улсын гуравдахь тамирчнаар тодорлоо.
АДМИН








Нийгэм






