Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Парламентын номын сангийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг өнөөдөр (2023.06.15) Үндэсний номын санд гардуулж өглөө. Мөн нийслэл, аймаг орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын дээжийг хүлээлгэн өгөв.
“Үндсэн үлгэр” нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн талаарх суурь ойлголтуудыг хүүхэд багачуудад ойлгомжтойгоор хялбаршуулан тайлбарласан ном юм.
АДМИН








Нийгэм






