Dark Light
Нийгэм | 2023-06-15

Стивен Сигалийн үнэт эдлэл Монголд анх удаа дуудлага худалдаанд орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын олон сайхан үрсийн төлөө сэтгэл зүрх гарган олон сайхан хүмүүнлэгийн ажил төслүүдийг тун амжилттай хэрэгжүүлж нийт 370 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан "Вэлүү Сан"-гийн тэргүүн Жүүлии Вэлүү гэх Канад эмэгтэй байдаг. Вэлүү сан нь сүүлийн 10 жилийн хугацаанд СХД-ийн Улаанчулуут орчмын тусламж дэмжлэг шаардлагатай, эмзэг бүлгийн олон зуун хүүхэд, насанд хүрэгчдийг төслүүдээрээ дамжуулан боловсрол, хүнс тэжээл, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон талаар дэмжиж ирсэн  бөгөөд дараагийн төсөл болох жилд 400 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадал бүхий "Нарны Хүүхдүүд" цэцэрлэгийн барилгыг шинээр барих төсөл дээр ажиллаж байна. 

Вэлүү сан нь жил бүр дэлхий дээрх хамгийн урт хандивын морин аялал болох Gobi Gallop морин аялал зохион байгуулдаг бөгөөд энэ жил сангийн 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн хандивын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэйгээр EVOLVE сэдэвт event (Өөрчлөлтийн төлөөх консепц концерт)-ыг 2023 оны 6-р сарын 17-нд UG Palace-д тэмдэглэхээр төлөвлөжээ. 

"Нарны Хүүхдүүд" шинэ цэцэрлэгийн төслийг Холливуудын алдарт жүжигчин, зохиолч, найруулагч Стивен Сигалын гэр бүл дэмжиж дуудлага худалдаанд нэгэн чухал эд зүйлийг хандив болгон өргөхөөр болжээ. 

Холливудын жүжигчин, зохиолч, найруулагч Стивен Сигал 30 гаруй жилийн өмнө Тайландын хааны гэр бүлээс энэхүү Наваратна бөгжийг бэлэг болгон авсан бөгөөд энэхүү 9 эрдэнийн чулуу шигтгэсэн бөгжөө Gobi Gallop Gala-д хандивлалаа. Стивен Сигал болон түүний гэр бүлийнхэн Монгол дахь хүүхдийн төлөө Вэлүү сангийн хийж буй ажилд талархаж буйн илэрхийлэл болгон энэхүү бөгжийг хандивлахаар шийджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10