Dark Light
Нийгэм | 2023-06-15

"Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь Гурвансайхан уулын "Их тахилгат" хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээг билгийн тооллын шинийн 27-ны бэлэгт сайн хөх луу өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус арга хэмжээнд өөрийн биеэр оролцлоо. Мөн МБШТөв Гандантэгчэнлэн хийдийн Тэргүүн Их Хамба Д.Чойжамц болон Говь нутгаас тодорсон Брагри Ёнзин Халх Дамцигдоржийн 4-р дүрийн хувилгаан Данзанжамъянлодой гэгээнтэн нар хүрэлцэн ирж ном айлдвараа айлдав. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Монгол Улсын даяар дурсагдах мэргэн Ж.Баттөмөрт хүлээлгэн өгч, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Г.Нямдоржийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд нутгийн зон олон өргөнөөр ирж оролцон уул, усандаа залбиран идээ будааныхаа дээжийг өргөлөө. Мөн хүчит бөхийн барилдаан болж МУ-ын Заан Ц.Одбаяр түрүүлж, МУ-ын начин Б.Мижидсүрэн үзүүрлэж нутгийн зон олноо баясгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10