Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20%-ийг хүнсний зориулалтаар ашигладаг. Гурил, будаа хийхээс гадна консервлож болдог байна.
Мөн цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, сахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдаг.
1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог.
Мөн 1 кг үрд 78 гр уураг агуулагддаг тул маш чанартай багсармал тэжээл хийх боломжтой.
Эрдэнэшишээр ногоон тэжээл бэлтгэхээс гадна иш, навч, боргоцойн гол мэт хаягдлаар мал тэжээдэг.

АДМИН







Нийгэм




