Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэд цэвэр агаарт амарч зугаалах бүх насныханд зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэнг Хан-Уул дүүргийн 18 байршилд шинээр байгуулж, ашиглалтад оруулсан байна. Тухайлбал дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, хотхон хороолол дунд ногоон байгууламжтай бичил цэцэрлэг хүрээлэнг шинээр байгуулж, шинэчлэн тохижуулсан байна.
Хан-Уул Эко дүүргийн иргэд Та бүхэн ойр орчмын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаар амарч, салхилж явахдаа хог хаягдлаа зориулалтын саванд нь хаяж, хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгаж, эко орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.
АДМИН







Нийгэм




