Dark Light
Нийгэм | 2023-09-15

БНСУ-ын Дунгдэмунг дүүрэгтэй хамтран ажиллах "Санамж бичиг" байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жижиг, Дунд Үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-ын Дундэмунг дүүргийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дунгдэмунг дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин, дэд дарга Жонг Сонг Ёнг тэргүүтэй албаны хүмүүс байлцав.  

Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, БНСУ-ын Сөүл хотын Дунгдэмүн дүүргийн ИТХ-ын дарга И Тэ Ин нар цаашид гадаад худалдаа, техник технологи, эдийн засгийн салбарт хамтран ажиллах, үзэсгэлэн худалдаа, форум, зөвлөгөөн, технологийн солилцоо хийх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамтран зохион байгуулах талаар “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

Мөн ирэх аравдугаар сарын 20-24-нд болох “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19