Dark Light
Нийгэм | 2023-09-15

Нийслэл рүү 53 ширхэг тарваганы мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” А/862 дугаар захирамжийн хэрэгжилтийг нийслэлийн Онцгой байдлын газраас удирдлага зохион байгуулалтаар хангаж НЦУГ, НМЭГ, НЭМГ-аас хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ 7 хоногт Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 4 тээврийн хэрэгслээр нийт 53 ширхэг тарваганы мах, 1 буу, нэвтрүүлэх гэж байсныг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн Булагтай аманд хууль бусаар тарвага агнаж байсныг тус тус илрүүлэн,  Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, холбогдох байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19