Япон улсын их дээд болон япон хэлний сургууль, мэргэжлийн коллежид суралцахыг хүссэн оюутан, сурагчдад зориулан 2009 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж буй "ЯПОНД СУРАЛЦАЦГААЯ боловсролын үзэсгэлэн 2023" зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнд Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид ирж оролцдог ба та бүхэн Япон улсад суралцахад хэрэгцээтэй бүх мэдээллийг авах боломжтой.
Мөн Япон улсад ажиллах хүсэлтэй залууст зориулсан Япон компаниудын нээлттэй ажлын байрны танилцуулга явагдах юм.
Боловсролын үзэсгэлэн:
9-р сарын 29 өдөр (баасан ) 14:00-18:00 цагийн хооронд
9-р сарын 30 өдөр (бямба ) 13:00-18:00 цагийн хооронд
Хаана:
Blue sky зочид буудлын 3-р давхар Diamond зааланд зохион байгуулагдана.
Лавлах утас : 91050219
Фэйсбүүк холбоос: Японд Суралцацгаая | Facebook

АДМИН







Нийгэм




