Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо, мөн улсын Маршалын албатай хамтран зохион байгуулсан сургалтын хаалтын арга хэмжээ 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат болон анхан шатны тусламжийн хэрэгслийг гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Мягмарсүрэн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ, Тусгай ажиллагааны газрын дэд бөгөөд Ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Нямсайхан, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат, АНУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоел Ортез, АНУ-ын Маршалын албаны төлөөлөгч Брэндон Мак Мүллэн нар болон бусад сургагч багш, сургалтад хамрагдсан алба хаагчид оролцсон юм.
Сургалтаар гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдал, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, нэгжлэг хийх аргачлал, багийн ажиллагаанд суурилсан дайчлан баривчлах үйл ажиллагаа, хуяглан хүргэх ажиллагааны чиглэлээр алба хаагчдын ур чадварыг дээшлүүлсэн, онол-практик хослуулсан онцлог сургалт боллоо.


АДМИН







Нийгэм




