Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Мөрдөн байцаах албаны түүхт 77 жилийн ойн тэмдэглэлт өдрийн тохиолдуулан Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Гантулгын нэрэмжит “Шилдэг мөрдөгч-2023” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 14 алба хаагч хууль эрх зүйн мэдлэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дөлгөөн,
Дэд байранд Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баясгалан шалгарч,
Тусгай шагналаар Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Дөлгөөн нар шалгарлаа.
АДМИН







Нийгэм




