Өнөөдөр Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Уг хуралд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн АНУ, БНСУ, Тайвань зэрэг орны 10 гаруй чадварлаг эмч, эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж, туршлагаа хуваалцлаа.
Аливаа улс орны хөгжлийг эх, хүүхдийн эрүүл мэндээр үнэлдэг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг үндсэн индекс болдог учраас ЭМЯ-ны зүгээс сүүлийн 2 жилийн хугацаанд эх барих, хүүхдийн чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг эрчимтэй хийсэн аж.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улс 2030 гэхэд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25 ба түүнээс доош, нярайн эндэгдлийг түвшинг 12 ба түүнээс доош, эхийн эндэгдлийн түвшинг 100 мянгад 20 ба түүнээс доош байлгах зорилтыг тавин ажиллаж байна.
"Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал" олон улсын эрдэм, шинжилгээний 34-р хурлыг ЭМЯ, ЭХЭМҮТ, ЭНЭМҮТ, Амгалан амаржих, Хүрээ амаржих газрын төрөлжсөн эмнэлгүүд хамтран зохион байгуулж байна.
АДМИН







Нийгэм




