Монголын хүүхдийн спортын наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний ширээний теннисний тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн 3 дүүргийн 20 тамирчин оролцлоо. Хөдөө орон нутгаас Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн баг тамирчид өрсөлдлөө. Тэмцээний хөвгүүдийн ангилалд аваргын алтан медалийг Сэлэнгэ аймгийн тамирчин Н.Төгөлдөр хүртсэн бол мөнгөн медалийг Баянзүрх дүүргийн 16-р сургуулийн сурагч Б.Галдан хүртэж хүрэл медалийг 29-р сургуулийн сурагч М.Даваадорж хүртлээ. Харин охидоос аваргын алтан медалийг П.Номин-Эрдэнэ хүртлээ. Мөнгөн медалийг Т.Анужин хүрэл медалийг П.Анхцэцэг тус тус хүртлээ.
Нийгэм | 2023-09-16
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




