Dark Light
Нийгэм | 2023-09-16

"Ханжоу-2022" Азийн наадамд оролцох шигшээ баг маргааш БНХАУ-ыг зорино

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнөөдөр манай Эрэгтэй шигшээ баг эх орондоо сүүлийн бэлтгэлээ хийснээр маргааш БНХАУ-ын Ханжоу хотыг зорино.

Мөн энэ үеэр Эмэгтэйчүүдийн шигшээ баг Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа ба 09-р сарын 18-ны өдөр эх орноосоо мордох юм.

Эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө.

Тоглолтын хуваарь:

09-р сарын 19-нд Вьетнам-Монгол 16:00 

09-р сарын 21-нд Монгол- Саудын Араб 16:00

09-р сарын 24-нд Иран-Монгол 19:30


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19