“Ахиллис Монгол” олон улсын байгууллага нь “Итгэл, найдвар, боломж” марафон гүйлтийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог илүү нэмэгдүүлсэн өргөн цар хүрээтэйгээр зохион байгууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Цаг гаргая” аяны хамт олонтой хамтран ажиллаж байгаа нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.
Түүнчлэн тэмцээнд нийт 2500 гаруй гүйгчид хамтрагдаж “Төв усан оргилуур”-ын талбайд цуглан нээлтээ хийснээр албан ёсоор эхэлсэн юм.
Энэ удаад мөн тэргэнцэртэй тамирчдад зориулан төв талбай болон тойргийн 1,5 км замыг чөлөөлөн, дугуйн үйл ажиллагааг гүйлтийн арга хэмжээний хэсгээр зорчуулахгүй байх зохицуулалтыг хийжээ.
АДМИН







Нийгэм




